Намтар
Оюунбадамын Сундуй 1960 он төрсөн. Хүүхдийн зохиолч яруу найрагч. Төрөлх сумандаа 20 настайдаа бага ангийн багшаар ажилллаж эхэлсэн цагаас бага насны хүүхдийг уран зохиол дуртай болгох, тэдэнд зориулж зохиол бичих ажлаа эхэлсэн. Энэ хоёр ажлыг 40 гаран жил хийж байна. Энэ хугацаанд хүүхдэд зориулж шүлэг, өгүүллэг, орчин үеийн үлгэр, туужийн 30 гаран ном, 10 гаруй жүжиг, 3 кино, олон дууны шүлэг бичиж нийтийн хүртээл болгожээ.
Мөн хүүхдийг уран зохиолд дуртай болгохын тулд жил бүр маш олон хүүхэдтэй уулзаж, ном уншиж өгч захидлаар харилцсан байна. Зохиолчтой багаасаа хамтран ажилладаг хүүхдүүдийн ном уншаад бичсэн олон шүлэг, үлгэр, сэтгэгдэл захидал түүний урын санд байдаг.
Галлерэй
Зохиогчийн үзэл бодол
Түүний зохиолыг бага насны хүүхдүүд маш их уншдаг. Зохиолч уран бүтээлээрээ хүүхэд бүхэн найрсаг нөхөрсөг гэр бүл, найз нөхдийнхөө дунд аз жаргалтай байх ёстой, тэднийг хэзээ ч ялгаварлалан гадуурхаж болохгүй гэдэг үзэл санааг ихэнхдээ илэрхийлдэг. Түүний зохиолын баатрууд их хөгжилтэй нөхөрсөг боловч заримдаа гэр бүлийн хүнд хэцүү байдлаас зовж зүдэрсэн хүүхдүүдийн хувь заяа бас дүрслэгддэг. Мөн түүний зохиолд нүүдэлчний соёл уламжлал, зан заншил шингэсэн байдаг.
Шагнал
МЗЭ-ээс оны шилдэг бүтээлд олгодог “Алтан –Өд” шагналыг
- 2001 онд Зуны нар мөхөөлдсөнд дуртай,
- 2005 онд “Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү”,
- 2007 онд “Зочин”
- 2009 онд “Хүүхэлдэйн чинээ ээж” номуудаараа хүртсэн.
Мөн 1993 онд “Долоон хожгор нэг можгор” хүүхдийн дуулалт жүжгээрээ Г.Сэр-Одын нэрэмжит шагнал
2001 онд “Аймаар том нохой буюу наргиантай шүлгүүд” номоороо МЗЭ-ийн нэрэмжит шагнал,
2014 онд Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн “АКАДЕМИ АВАРДС” наадмаас “Шилдэг кино зохиолч”-оор шалгарсан юм.
2015 онд “Алтан зул” хүүхдэд зориулсан дууны улсын анхдугаар наадамд тэргүүн болон дэд байранд шалгарсан.