ШАРГА ДААГА

Зохиолч О.Сундуйн “Шарга даага” зохиолоор Ч.Хоролдорж миний  найруулсан “Шарга Даага” уран сайхны кино 2013 онд үзэгч олны хүртээл болсон билээ. Уг кино дотоодын үзэгчдийн таашаалд нийцсэний дээр Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зохион байгуулдаг АКАДЕМИ АВАРДС наадмын 2014 оны шилдэг зохиол, шилдэг шинэ залуу уран бүтээлч шагналуудыг авч мэргэжлийн уран бүтээлчдэд үнэлэгдсэн юм.

Мөн Солонгос улсын БУСАН, Энэтхэг улсын БАНГАЛОРИ, Швейцарь улсын ФРАЙБУРГ, Монгол улсын УЛААНБААТАР зэрэг олон улсын кино наадмуудад шилэгдэн оролцож Дани, Япон, Орос, Англи улсуудад Монголын кино өдөрлөгийн хүрээнд Монголын улсын кино урлагийн нэгэн тод төлөөлөл болж гадны улсуудын үзэгчдэд толилуулагдсан билээ.