ДОЛООН ХОЖГОР НЭГ МОЖГОР

Г.Цэндоржийн хөгжим, О.Сундуйн цомнол “Долоон хожгор нэг Можгор” хүүхдэд зориулсан дуулалт жүжиг.  Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн энэхүү дуулалт жүжиг анх 1991 онд Хүүхдийн ордонд үзэгчдийн хүртээл болжээ. 1994 онд УГЗ М.Чойжамцын найруулгаар дэлгэцийн бүтээл болж  Үндэсний телевизийн шилдэг бүтээлээр тодорч хүүхдэд зориулсан жүжгийн олон улсын наадамд шалгаран оролцож байсан. Зохиогч энэ бүтээлээрээ “хорон муу сэтгэлийг санаа санаа сайхан үйл хэрэг ялан дийлдэг” гэдгийг харуулж “Атаархагчдыг шийтгэхийн оронд уучлаарай” гэсэн санааг илэрхийлсэн байна.