Монгол оронд 2020 оны 11 дүгээр сараас эхлэн “Ковид-19” цар тахал олныг хамран дэлгэрлээ. Үүний улмаас тодорхой хугацаанд нийтийг хамарсан хөл хорио тогтоогоод байна. хүүхдийн зохиолч О.Сундуй “Хүүхдүүд ээ! Хөл хорионы үед ном уншиж, шүлэг цээжлээрэй” хэмээн уриалж байна. Мөн зохиолч О.Сундуй “ Хүүхэд ном уншаад төрсөн сэтгэгдлээ хэрхэн хуваалцах талаар” сонирхолтой зөвлөгөө өглөө. Хүүхдүүд түүний номыг уншаад зураг зурж, баримал барьж, захиа бичиж, тэмдэглэл хөвөлж, шүлэг зохиодог ажээ. Цар тахлын үед хүүхдүүд О.Сундуй зохиолчийн шүлгийг цээжлээд уран уншсан бичлэгүүдээ илгээсээр байна.
Нийслэлийн “Буянт ухаа цогцолбор” 6-ж ангийн сурагч Н.Мягмардорж, 4-р ангийн сурагч Ц.Гоомарал, 114 дүгээр сургуулийн 8 а ангийн сурагч Б.Бямбахишиг, 2 дугаар сургуулийн 3-р ангийн сурагч Б.Эгшиглэн нар уран уншлаа.