Гайхалтай сайхан уулзалт боллоо.

Логарифм сургуулийн Отгонсүрэн багштай 3 дугаар ангийн хүүхдүүдтэй уулзлаа. Гайхалтай сайхан уулзалт боллоо. Хүүхдүүд маань энэ уулзалтыг тэсэн ядан хүлээж миний "Аймаар том нохой" номын бүх шүлгийг ангиараа цээжилсэн байлаа. Шүлгүүдэд маань зориулж маш олон зураг зуржээ. Дуулаад л, шүлгээ уран уншаад л, төгөлдөр хуураар сонгодог аяз тоглоод л, асуулт асуугаад л та нар мундаг хүүхдүүд...Биднийг уулзуулсан багшид нь баярласанаа дахин илэрхийлье